Монголын тамирчид мэргэжлийн дугуйн ДАШТ-ний эрх авлаа
Мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-25-нд Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдах бөгөөд Монголын дугуйн холбоо хоёр эрх авч уралдахаар боллоо.
Тодруулбал, Монголын дугуйчин С.Жамбалжамц өнгөрсөн сард Туркийн цуврал тэмцээний хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авчирлаа.
Монголын дугуйчид өмнө нь мэргэжлийн дугуйн ДАШТ-д оролцох хоёр эрх нэг дор авч байгаагүй ажээ. Түүнчлэн өмнө нь Монгол Улсаас мэргэжлийн дугуйн спортын ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн, 2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ