Б.Батхишиг Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болов

Турк улсын нийслэл Истанбул хотод Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна.

Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байгаагаас залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ.

Б.Батхишиг нь суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ