М.Салахын өвөрмөц дээд амжилт
Премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь домогт "Манчестер Юнайтед", "Ливерпуль" хоёрынх байв. Алдарт "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэндээ талбайн эзэд "Ливерпуль"-ийг 2:1-ээр хожлоо. Тоглолтын салхийг 16 дахь минутад "Ман Ю"-гийн хагас хамгаалагч Ж.Санчо нээсэн бол 53 дахь минутад довтлогч М.Рэшфорд тоог холтгожээ. Харин 82 дахь минутад "Ливерпуль"-ийн 30 настай египет довтлогч М.Салах тоог ойртуулсан аж. Дашрамд дурдахад энэ нь М.Салахын "Манчестер Юнайтед"-ын хаалганд оруулсан арав дахь бөмбөг агаад тэрээр "улаан чөтгарүүд"-ийн эсрэг хамгийн олон гоол оруулсан "Ливерпуль"-ийн тоглогч болсон юм. Өмнө нь уг дээд амжилтыг есөн гоолтой С.Жерард эзэмшдэг байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ