Л.Жэймс "Лос-Анжелос Лейкерс"-тээ үлдэх үү?

                   ""Лос-Анжелос Лейкерс" багийн лидер Леброн Жэймс 2023 оны гэрээгээ нөхөх хэмжээний цалин амлах нэг ч баг олж чадсангүй. Тэр "Лейкерс"-тэй хийсэн гэрээгээ сунгах боломжгүй болсон" хэмээн инсайдер Эдриан Войнаровски мэдэгдэв. Өмнө нь "Хаан" Жеймс хоёр жилийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн ба 97,1 сая ам.доллар авах байсан юм. Түүнчлэн 2023/2024 оны улиралд цалингийн дээд хязгаарыг мэдэгдэхүйц нэмэгдүүлбэл 111 сая ам.доллар болж өсөх боломжтой аж.           
           Өнгөрсөн улиралд Л.Жэймс 56 тоглолтод оролцож, 30,3 оноо дундажлан, самбараас 8,2 удаа бөмбөг авч, 6,2 удаа оновчтой дамжуулсан байна. "Лейкерс" ноднин "Өрнө" бүсийн 11-рт орж, плей-оффт шалгарч чадаагүй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ