С.Уильямс, В.Азаренко нарыг хожсон анхны теннисчнээр Э.Радукану тодорлоо

Америкийн нээлттэй тэмцээний 2021 оны аварга, Их Британийн Эмма Радукану АНУ-ын Цинциннати хотод болсон "WTA-1000" тэмцээнд "Их дуулг"-ын 23 удаагийн аварга, АНУ-ын Серена Уильямс, хошой аварга, Беларусийн Викториа Азаренко нарыг хожиж, өвөрмөц амжилтын эзэн болов. Тэрээр С.Уильямсыг 6:4, 6:0-ээр, В.Азаренког 6:0, 6:2-оор хожсон юм. Ийнхүү британи бүсгүй цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан тэднээс 6:0-ээр сет авч чадсан анхны тенниснээр түүхэнд тэмдэглэгдэв. 19 настай Э.Радукану өнөө жил "Их дуулга"-ын гурван ч аваргыг хожоод байгаа бөгөөд Австралийн нээлттэй тэмцээнд "US Open-2017"-гийн аварга , АНУ-ын Слоан Стивенсийг буулган авсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ