"Реал"-чууд ЕХБХ-ны Супер цом хүртлээ
Финландын нийслэл Хельсинкийн "Олимпиастадион" цэнгэлдэх хүрээлэнд ЕХБХ-ны Супер цомын төлөөх тоглолт болов. Уг цомын төлөө Испанийн эзэн хааны баг "Реал" (Мадрид), Германы "Айнтрахт"-ыг 2:0-ээр хожлоо. Тоглолтын 37 дахь минутад 30 настай астри хамаалагч Д.Алаба, 65 дахь минутад 34 настай франц довтлогч К.Бензема бөмбөг оруулжээ. Ийнхүү "Реалчууд" улс болон олон улсын тэмцээнээс 98 дахь цомоо авсан аж.
ЕХБХ-ны Супер цомын эзнээр тав дахиа тодорсон тэд Испанийн "Барселон", Италийн "Милан" багийн амжилтыг давтав. Өмнө нь эл цомыг 2002, 2014, 2016, 2017 онд хүртэж байсан уг баг 1998, 2000, 2018 онд супер цомын төлөө өрсөлдсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ