С.Уильямс 430 хоногийн дараа анх удаа хожлоо

              "Их дуулга"-ын 23 удаагийн аварга, дэлхийн манлай теннисчин асан, АНУ-ын Серена Уильямс энэ сарын 8-нд Канадын Торонто хотод эхэлсэн "WTA-1000" тэмцээнд оролцож буй. 40 настай тэрээр эхний тойрогт Испанийн Н.Парризас-Диасыг 6:3, 6:4-өөр хожжээ. Ийнхүү дэлхийн экс манлай теннисчин маань 430 хоногийн дараа ганцаарчилсан төрөлд анхны ялалтаа байгууллаа. "Уимблдон-2022-т эхний тойрогтоо хожигдсон тэр, өчигдрийн ялалтынхаа дараа олон нийтийн сүлжээнд "Өнөөдөр дуртай зүйлээ хийхээ битгий мартаарай" хэмээн бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ