Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэж, багаараа хоёрт бичигдэв
Казахстаны нийслэл Нурсултанд жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр жингүүдийн барилдаан дуусчээ. Эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ, "Жакарта-2018" Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Ингээд манайхан хоёр алт, таван хүрэл медальтай болж, албан ёсны бус багийн дүнгээр хоёрдугаарт бичигдлээ. Эхний байранд мэдээж Япон. Тэд есөн түрүү, гурван үзүүртэй. Харин Узбекистан, Казахстан, АБНЭУ 3-5-рт оржээ. Энэ тэмцээнд 17 орон өрсөлдсөнөөс 10 нь ямар нэг медаль хүртсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ