“World police & Fire games 2022” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Нидерланд улсын Роттердам хотноо болсон олон улсын “World police & Fire games 2022” тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын начин А.Алтанхуяг гурван төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Тэрбээр жудо бөхийн төрөлд алт, чөлөөт бөхийн төрөлд мөнгө, сонгомол бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм.
Тус тэмцээн долдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болж, дэлхийн 70 гаруй улсын тамирчин цагдаа нар спортын 63 төрлөөр өрсөлдлөө гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ