Ш.Чилүгэн, Ч.Төгөлдөр нар Азийн хүүхдийн наадмаас медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам болж байна. Энэ удаагийн наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид оролцож буй.

Монголоос  спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй, Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байгаа аж.

Тэгвэл өчигдөр /2022.08.02/ Монголын өсвөрийн баг тамирчдаас эхний медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-ын жинд Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-ын жинд Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртлээ. "Азийн хүүхдүүд – 2022" олон улсын спортын VII наадмын самбо бөхийн тэмцээн өнөөдөр/2022.08.03/ эхэлж байна. Манай баг тамирчдаас эмэгтэй 54 кг-д Г.Бямбасүрэн, 59 кг-д Т.Түмэннаст, 47 кг-д О.Нандин-Эрдэнэ, эрэгтэй 79 кг-д С.Заяа, 64 кг-д О.Жавхлан, 46 кг-д Б.Сүхбат, 49 кг-д С.Чинхүслэн нар барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ