Англи бүсгүйчүүд анх удаа Европын аварга болов
Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн Англид өндөрлөлөө. Аваргын төлөө талбайн эзэд Германы багтай өрсөлдсөн ба тоглолт алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Тоглолтын 62 дахь минутад Английн довтлогч Э.Тун эхний гоолыг оруулсан бол 17 минутын дараа Германы хагас хамгаалагч Л.Магулль тоог тэнцүүлсэн аж. Үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, цаг сунгахад 110 дахь минутад Английн довтлогч К.Келли хожлын гоол оруулсан юм. Ийнхүү Английн шигшээ баг тивийнхээ аваргаар анх удаа тодорсон ба тэд өмнө нь хоёронтаа үзүүрлэхдээ 1984 онд Шведэд, 2009 онд Германд хожигдож байв. Харин тивдээ найм түрүүлсэн герман бүсгүйчүүд анх удаа мөнгөн медаль хүртсэн нь энэ. Англичууд Европын аварга болсноороо 65,5 мянган евро хүртэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ