Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Серби улсад болно

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн болох зургаан дасгалжуулагч, 27 тамирчин өнгөрсөн баасан гарагт тангаргаа өргөсөн. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн энэ сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шигшээ багийн бэлтгэл дээр очиж уулзан санал бодлоо солилцсон байна.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод болно. Монголын чөлөөт бөхийн холбооны 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад ДАШТ-ий бэлтгэлээ базаахаар маргааш Улаанбаатар хотоос хөдлөхөөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ