О.Төгс-Эрдэнэ хүндийн өргөлтийн өсвөрийн Азийн аварга боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн -71 кг жинд Монголын тамирчин О.Төгс-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тэрээр 81, 84, 89 түлхэлтээр 101, 108, 112 кг захиалсан ба 112 кг-г өргөж чадаагүй ч бусдыгаа тэргүүлсэн байна. Түүний араас Узбекистан, Казахстаны тамирчид удаалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ