К.Роналдуд жилийн 125 сая евро санал болгоогүй
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацсан "Английн "Манчестер Юнайтед" багийн португал довтлогч Криштиану Роналдуд жилийн 125 сая еврогийн цалин амалжээ" гэсэн мэдээллийг Саудын Арабын "Аль-Кавкаб" багийн удирдлага үгүйсгэв. Тэд олон нийтийн сүлжээнд "Албан ёсны мэдэгдэл: Португал хөл бөмбөгч Криштиану Роналду болон "Аль-Кавкаб" баг хоёр холбоотой гэсэн цуу яриа худлаа. Энэ тоглогч манай клубийн төлөвлөгөөнд огт ороогүй байна" гэж мэдээллээ. Харин өмнө нь Саудын Арабын багийн удирдлага "Манчестер Юнайтед"-эд 30 сая еврогийн шилжүүлгийн төлбөр, агентийн комиссын 20 сая евро, хоёр улирлын гэрээгээр К.Роналдуд 250 сая еврогийн цалин (жил бүр 125 сая евро) санал болгож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ