Өсвөр үе, залуучуудын Ази тивийн аваргад Монголын жүдогийн баг 36 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно

2022 оны өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо болно. Уг тэмцээнд Монгол улсын баг тамирчид 36 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсэхээр  Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга зааланд хүрэлцэн ирж баг тамирчдад хослол болон гарын бэлэг гардуулж бэлтгэл хангагдсантай танилцан амжилт дүүрэн оролцохыг ерөөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ