"Уимблдон"-д долоо дахиа түрүүлсэн Н.Жоковичид цомыг нь Кембрижийн гүнгийн ахайтан К.Миддлтон гардуулав

     Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй "Их дуулга" цувралын нэг "Уимблдон"-ы эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Н.Жокович, Австралийн Н.Кирьосыг 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3)-аар хожиж аваргалжээ. Гурван цаг 2 минут үргэлжилсэн уг тоглолтод илүүрхэж, уг тэмцээнд долоо дахиа түрүүлсэн түүнд Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон цомыг нь гардууллаа. Энэ тэмцээнд хамгийн олон түрүүлсэн нь Швейцарын Р.Федерер бөгөөд найман түрүүтэй.                       
           Ийнхүү Н.Жокович "Их дуулга"-ын 21 цомтой болов. Өмнө нь нэг цом илүү, Испанийн Р.Надаль бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ