Хоёр хүрэл медальтай манайхан 16-рт оров
Манайхнаас эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ОУХМ Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртэв. Г.Хэрлэн өмнө нь "Абу Даби-2014", "Тбилиси-2021", "Тель-Авив-2022" Их дуулгаас хүрэл медаль авч байсан юм. Харин 22 настай Б.Баасанхүү өнөө жил оролцсон таван "Их дуулга"-ын дөрвөөс нь медаль зүүсэн нь энэ. Тэрбээр Парис, Антальяд үзүүрлэж, Тель-Авиваас хүрэл медаль авсан билээ.
Хоёр хүрэл медальтай монголчууд багийн дүнгээр 16-д оржээ. Эхний тавд Япон, Итали, Бразил, Азербайжан, Франц, Унгар орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ