Ү.Мягмарбаяр, Ү.Мөнгөнчимэг нар Бахрайнаас мөнгөн медаль хүртэв
54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм. Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Бахрайны Манама хотод эхэллээ. 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаан өнөөдөр болж манай улсаас таван бөх барилдснаас 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм. Харин 42 кг-д Дорноговь аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг тав, 46 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Г.Сарнай тав, 50 кг-д “Төгс” дэвжээний тамирчин Б.Ариунзул дөрөвдүгээр байрт орлоо. Маргааш хөвгүүдийн ангиллын барилдаан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ