Эмэгтэй баг Францад 21-9 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа

Бельгийн Антверп хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд Францын шигшээ багтай тоглолоо.

Туршлага, ур чадвараар илүү Францын шигшээ баг тоглолтын эхнээс оноогоор тэргүүлсэн бөгөөд 21-9 харьцаагаар Франц хожлоо.

Шигшээ багаас

  • Б.Ариунцэцэг - 2 оноо
  • О.Хулан - 1 оноо
  • М.Цэрэнлхам - 2 оноо
  • Б.Болор-Эрдэнэ - 4 оноо авсан

Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ дуусгаж байна. Тэднийг хожсон Франц шөвгийн наймд Испанийн шигшээ багтай тоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ