ДАШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүн

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Бельгийн Антверп хотод эхэлнэ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн аваргад өрсөлдөх үндсэн бүрэлдэхүүнээ зарлалаа.

4 хүн ба

Эрэгтэйчүүдээс ОУХМ Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Ариунболдын Ананд, Онолбаатарын Энхбаатар нар өрсөлдөнө.

3 хүн нарын зураг байж магад

Эмэгтэйчүүдийн багт ОУХМ Баатарын Болор-Эрдэнэ, Онолбаатарын Хулан, Баатарын Ариунцэцэг, Мөнхсайханы Цэрэнлхам гэсэн бүрэлдэхүүнтэй тоглоно.

Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид В хэсэгт Тайвань, Литва, Герман, Чилийн шигшээ багтай багтсан. Эмэгтэйчүүд С хэсэгт Бельги, Польш, Доминикан, Египеттэй тоглох юм.

Манай сагсан бөмбөгчид лхагва, баасан гаригийн шөнө хэсгийн тоглолтуудаа хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ