Э.Уиггинс дээд амжилт тогтоолоо
Америкийн ҮСБХ-ны аваргын төлөө "Бостон Селтикс", "Голден Стэйт Уорриорз" багтай өрсөлдөж буй. Тав дахь тоглолт Сан-Франциско хотын "Чейз-Центр" цэнгэлдэх хүрээлэнд болж, "Алтан мужийн дайчид" 104:94-өөр хожиж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхлэв. Энэ тоглолтод "Уорриорз"-ын канад довтлогч Эндрю Уиггинс 26 оноо авсан нь финалын тоглолтод канадуудын авсан онооны дээд амжилт боллоо. Тэрбээр мөн 13 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл гүйцэтгэжээ. "Бостон"-ы довтлогч Ж.Тейтум 27 оноо, арвантаа самбараас бөмбөг авсан аж. Зургаа дахь тоглолт баасан гарагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ