Х.Кэйн бүх үеийн "мэргэн буучид"-ын жагсаалтын хоёрт бичигдэв

 Английн шигшээ болон "Тоттенхэм" багийн довтлогч, 28 настай Харри Кэйн ЕХБХ-ны Үндэстний лигийн хоёрдугаар тойрогт дэлхийн дөрвөн удаагийн аварга германчуудтай хийсэн тоглолтын 88 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэн, багаа хожигдохоос аварлаа. Тоглолтын 51 дэх минутад Германы шигшээ багийн 25 настай хагас хамгаалагч Йонас Хофман бөмбөг оруулжээ. Тоглолт 1:1-ээр хайнцаж өндөрлөсөн агаад "гурван арслан"-гийн багийн ахлагч Х.Кейн шигшээ багтаа 71 тоглохдоо 50 дахь  бөмбөгөө оруулсан нь энэ. Тэрээр Английн шигшээгийн бүх цаг үеийн "мэргэн буучид"-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болов.                        
              Уг жагсаалтыг 119 тоглолтод 53 бөмбөг оруулсан Уэйн Руни тэргүүлдэг бол 106 тоглолтод 49 бөмбөг оруулсан домогт Бобби Чарльтон гуравт бичигдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ