Туялзуур сэлэмний ААШТ-д оролцох тамирчид БНСУ-ыг зорилоо

Туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай улсын баг тамирчид өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан ААШТ 2022 оны зургаадугаар сарын 9-16-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах юм. Энэ удаагийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд "Алтан Дорнод Монгол" компаний тамирчин, спортын мастер Э. Дөлгөөн (УБ Фенсинг клуб ) эмэгтэй ганцаарчилсан төрөлд спортын мастер З.Хишигдэлгэр (Дуэль клуб ) , спортын дэд мастер О.Золбоо (Дуэль клуб ) нар оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ