Улаанбаатарт болох жүдо бөхийн “Их Дуулга”-д Шохэй Оно зодоглохоор мэдүүлгээ өгчээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээнд 25 орны 200 гаран тамирчин урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. Харин Японоос хамгийн хүчирхэг баг буюу 13 (эрэгтэй 7, эмэгтэй 6) жүдоч зодоглохоор өнөөдөр мэдүүлгээ өгчээ.

Тус улсаас олимпийн хоёр, дэлхийн гурван удаагийн аварга Шохэй Оно (73 кг), олимп, дэлхийн аварга Таканори Нагасэ (81 кг), дэлхийн хошой аварга Ай Шишимэ (52 кг), "Токио-2020" олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медальт Цүкаса Ёшида (57 кг), ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мами Үмаки (-78 кг), ДАШТ-ий алт, мөнгөн медальт Нацүми Цүнода (48 кг), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Йоко Оно (70 кг), ДАШТ-ий хүрэл медальт Рюүжү Нагаяма (60 кг) нарын шилдгүүд ирэхээр божээ.

Тэднээс гадна Косүкэ Марияма (90 кг), Кентаро Ида (-100 кг), Хиога Ота (+100 кг), Юүсэй Огава (+100 кг), Нами Набикүра (63 кг) гэсэн залуучуудын ДАШТ, Грандслам, Гранпригийн аварга жүдочид манай оронд барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ