Хоккейн ДАШТ-ийг “Степпе Арена” ордонд зохион байгуулах боллоо
Финланд улсад болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын нийслэлд зохион байгуулах тухай мэдээг дуулгажээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 12-16-нд хүлээн авахаар боллоо. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Хонконг, Тайвань, Сингапур улсын шигшээ багууд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ