"Бостон Селтикс" хожлоо

         NBA-гийн аваргын төлөө "Бостон Селтикс", "Голден Стэйт Уорриорз" багууд шалгарсан билээ. Сан-Франциско хотын "Чейз Центр" цэнгэлдэх хүрээлэнд өнөө өглөө болсон тоглолтод зочин баг "Бостон Селтикс" 120:108-аар хожжээ. Талбайн эздийн лидер С.Керри 34 оноо, таван удаа самбараас бөмбөг авч, төдий чинээ оновчтой дамжуулсан бол "Бостон"-ы Э.Хорфорд 26 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авч, гурвантаа оновчтой дамжуулсан аж.                      Хоёр дахь тоглолт даваа гарагт "Чейз Центр"-т болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ