Казахстанд гацсан боксчид олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ
"Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин Алматы хотод болсон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ. Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медаль хүртсэн байна. Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын өсвөрийн боксчид Казахстан улсад гацаад байгаа билээ. Тэдний хувьд Казахстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ