Л.Мессигийн 40 дэх цом
Европ болон Өмнөд Америкийн аваргууд халз тоглодог "Finalissima" хэмээх шинэ тэмцээний эхнийхийн ялагчаар Аргентиний шигшээ тодров. Л.Мессигээр ахлуулсан тэд Лондоны алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Италийн багийг 3:0-ээр хожлоо. Л.Мартинес, А.Ди Мария, П.Дибала нар гоолдсон эл тоглолтын шилдгээр Л.Мессиг шалгаруулжээ. Энэ нь түүний 40 дэх цом бөгөөд ердөө гурвыг нь шигшээгийнхэнтэйгээ авсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ