"Бостон Селтикс" аваргын төлөө шалгарлаа

       NBA-гийн "Дорнод" бүсийн аваргын төлөө "Бостон Селтикс", "Майами Хит" хоёр өрсөлдөж буй. Цувралын долоо дахь тоглолт Майами хотын "Американ Эйрлайнс-Арена" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ тоглолтод "Бостон"-чууд зургаан онооны илүү буюу 100:96-гаар хожиж, бүсийнхээ аваргаар тодорчээ. Зочдоос Ж.Тейтум 26 оноо, арван удаа самбараас бөмбөг авсан бол талбайн эздээс Ж.Батлер 35 оноо, найман удаа самбараас бөмбөг авч, нэгэнтээ оновчтой дамжуулсан аж.              
      Ийнхүү 14 удаагийн аварга "Бостон Селтикс" 2010 оноос хойш анх удаа бүсийн аварга болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ