С.Ахогийн хос дээд амжилт

        Америкийн Үндэсний хоккейн холбооны "Дорнод" бүсийн хагас шигшээгийн дөрөв дэх тоглолтод "Нью-Йорк Рейнжерс" талбайдаа "Каролина Харрикейнс"-ыг хүлээн авав. Тоглолт Нью-Йорк хотын "Madison Square Garden" цэнгэлдэх хүрээлэнд болж, талбайн эзэд 4:1-ээр хожиж, цувралыг 2:2-оор тэнцүүллээ. Зочдын нэр төрийн цор ганц шайбыг тоглолтын 47 дахь минутад фин довтлогч Теуво Терявяйнен нутаг нэгт Себастьян Ахогийн дамжуулалтаар оруулжээ. Ингэснээр 24 настай фин довтлогч С.Ахо багийнхаа плей-оффын түүхэн дэх хоёр дээд амжилтын эзэн болсон аж. Плей-оффт 26 дахиа оновчтой дамжуулсан тэрээр Р.Фрэнсисийг гүйцсэн бол 44 дэх оноогоо авснаар Э.Стаалын өмнө бичигджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ