Р.Левандовски "Барселон"-д тоглоно

     "Польшийн шигшээ болон Германы "Байерн" багийн довтлогч Роберт Левандовски Испанийн алдарт "Барселон" багт очиход ойрхон байна" хэмээн сэтгүүлч Николо Скира цахим хуудастаа мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр 33 настай польш хөлбөмбөгч Каталоны багтай 2025 он хүртэл гэрээ байгуулах гэнэ. Одоо хоёр баг түүнийг шилжүүлэх нөхцөлийн талаар тохиролцох ёстой.                                  
       Р.Левандовски 2014 онд "Боруссиа" (Дортмунд)-аас "Байерн" (Мюнхен)-д очсон юм. Тэрээр энэ улиралд 34 тоглолтод 35 бөмбөг оруулж, гурвантаа оновчтой дамжуулаад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ