Азийн наадам хойшиллоо


БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөл, Азийн наадмын зохион байгуулах хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уг хурлаар "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно.
Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо. Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна.
Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. Наадамд оролцогчдын тоо, цар хүрээ, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ