Р.Абрамович "Челси"-гийн өрийг цайруулахаас татгалзав

   "Оросын тэрбумтан, Английн "Челси" багийн эзэн Роман Абрамович клубийнхээ бараг 2 тэрбум еврогийн өрийг цайруулахаас татгалзлаа" гэж The Sun мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр бизнесмен эр багаа худалдах явцад "Челси"-д зээлүүлсэн мөнгөө авах хүсэлтээ Их Британийн засгийн газарт гаргажээ. Эхэндээ тэр, ""Челси"-г эзэмшиж байхдаа хийсэн хөрөнгө оруулалтаа нэхэхгүй" хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Их Британи дахь бүх дансыг нь хаасан Их Британийн хориг арга хэмжээний улмаас шийдвэрээ өөрчилжээ.               
    Р.Абрамович 2003 оноос хойш "Челси"-г эзэмшиж буй ба өнгөрсөн гуравдугаар сарын эхээр багаа зарахаа зарласан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ