"Бостон"-чууд цувралыг тэнцүүллээ

        NBA-гийн "Дорнод" бүсийн хагас шигшээд ноднингийн аварга "Милуоки Бакс", "Бостон Селтикс"-тэй тоглож буй. Цувралын хоёр дахь тоглолт Бостон хотын "Ти-Ди Гарден"-д болж, талбайн эзэд 109:86-гаар хожжээ. Ийнхүү цувралын харьцаа 1:1 болж тэнцсэн аж. Энэ тоглолтод "Бостон"-ы Жейлен Браун 30 оноо, Эл Хорфорд 11 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан бол "Милуоки"-гийн лидер Яннис Адетокунбо 28 оноо авчээ. Эхний тоглолт Бостонд болоход зочид 101:89-өөр давамгайлсан билээ.             Хоёр багийн гурав дахь тоглолт энэ сарын долоонд Милуокид болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ