Д.Билодид жин өгсөөд ялагдлаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софид эхлэв. "Токио-2020" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Украины Дарья Билодид 57 кг-д барилдсан нь энэ тэмцээний гол онцлог байлаа. Эхний тойрогт Голландын Плеуну Корнелисыг цэвэр ялсан 21 настай украин бүсгүй хоёрдугаар тойрогт "Лондон-2012" олимпын хүрэл медальт, Европын аваргын түрүү, үзүүр тус бүр нэгтэй, Францын Присцилла Гнетод ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжжээ.
Энэ жинд 24 бөх барилдсанаас Европын аваргын хүрэл медальт, Израилийн Т.Нельсон-Леви түрүүлж, "Токио-2020" олимпын мөнгө, Европын аваргын хошой хүрэл медальт, Францын С.Кисикю үзүүрлэн, Бельгийн М.Либир, Гүржийн Э.Липартелиани нар хүрэл медаль хүртсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ