Э.Дэлгэрмаа Азийн аваргаас гурван жил дараалан медаль хүртлээ

“Хасу-Мегастарс” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюкитай барилдан эхэж 4:0-ээр ялсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ