М.Смарт шилдэг хамгаалагч болов
"Бостон Селтикс" багийн холбогч Маркус Смарт шилдэг хамгаалагчийн шагнал хүртлээ. Энэ нь 28 настай түүний анхны шагнал бөгөөд уг шагналыг хүртсэн хоёр дахь холбогч болжээ. Түүнээс өмнө шилдэг хамгаалагчаар тодорсон холбон тоглогч бол алдарт Гэри Пэйтон аж. Тэр 1995/96 оны улиралд уг шагналыг хүртсэн байна. М.Смарт 100 сэтгүүлчийн санал хураалтаар 257 оноо авсан ба 37 сэтгүүлч түүнийг нэрийг нэгдүгээрт бичсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ