А.Овечкины өвөрмөц амжилт

    "Вашингтон Кэпиталз" улирлын ээлжит тоглолтдоо "Монреаль Канадиенс"-ийг 8:4-өөр "бут ниргэлээ". Тоглолтын 36 дахь минутад нийслэлийн багийн ахлагч Александр Овечкин нутаг нэгт Евгений Кузнецовын дамжуулалтаар 25 настай Сэм Монтенбогийн хаалганд шайб оруулжээ. Ингэснээр 36 настай "Агуу Алекс" 159 дэх хаалгачаа "гомдоосон" аж. Тэрээр энэ өвөрмөц үзүүлэлтээр дөрөвдүгээр бичигдэж эхлэв. Түүний өмнө Я.Ягр 178, П.Марло 177, М.Месье 164 хаалгач "гомдоосон" үзүүлэлттэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ