"Алтан мужийн дайчид" тэргүүлж эхэллээ
NBA-гийн плей-оффын эхний шат эхлэв. "Өрнөд" бүсийн "Голден Стэйт Уорриорз" талбайдаа "Денвер Наггетс"-ийг хүлээн авч, 123:107-гоор хожлоо. Энэ тоглолтод "Голден Стэйт"-ийн холбогч Ж.Пул 29 оноо, нэг самбар, гурван оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин "Денвер"-ээс Н.Йокич 25 оноо, арван самбар, зургаан оновчтой дамжуулалтаар багийнхнаа хошуучилсан аж.
Хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 19-нд мөн л "Чейз Центр"-т болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ