МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг 98.5 хувийн саналаар сонгожээ
МҮБХ-ны Есдүгээр Их Эе хурал 2022 оны дөрөвдүгээр сарын есний өдөр боллоо.
Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох бөгөөд аймгуудын бөхийн дэвжээдээс тус бүр 4, 21 аймаг болон нийслэлийн дагуул хот Багануур, Налайхын бөхийн холбоод тус бүр 3, жаяг дэгийн багаас заасан тоогоор, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач тус бүр 5, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгч гишүүд, улсын заанаас дээш цолтой бөхчүүд өөрийн хүслээр оролцохоос 218 төлөөлөгч буюу 85,1%-ийн ирцтэйгээр хурал амжилттай боллоо.
Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонголоо.
Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны Тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98,5%-ийн саналаар МҮБХ-ны Тэргүүнээр у/з Ц.Магалжавыг сонголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ