Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар 2 жил дараалан тодорчээ

Японы "Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм. 
 
сонин mn
 
Сонирхуулахад, Нигата мужад болсон 65 дахь удаагийн “Казама цом”-д түүний сурдаг "Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд түрүүлж хос алтан медалийн эзэн болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ