Умард Македоны гайхалтай гэнэтийн бэлэг
Өнөө жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад оны сүүлчээр болно. Умард Македонын шигшээ баг Европын бүсийн нэмэлт тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга италичуудыг талбайд нь 1:0-ээр хожиж, хэний ч санаанд оромгүй шуугиан тарив. Тоглолтын төгсгөлд буюу 90+2 дахь минутад Умард Македонын шигшээ багийн 29 настай довтлогч Александар Трайковски цорын ганц бөмбөгийг оруулжээ. Ийнхүү Италийн шигшээ хоёр ДАШТ дараалан оролцож чадсангүй. Тэд 1934, 1938, 1982, 2006 онд дэлхийн аварга болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ