Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ
XX зууны манлай дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцохоор болжээ.
Түүнийг сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан гэж шигшээ багаас хасаж, ДАШТ-д өрсөлдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дараа Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд хүч сорин, хоёр тулаанд ялаад байгаа юм.
Дашрамд дуулгахад, Сонирхогчдын боксын өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-14-нд Йорданы нийслэл Амман хотод болсон бөгөөд Монгол Улсын 11 ширэн бээлийтэн өрсөлдсөн билээ. Нийт 21 орны 352 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн 52 кг-ын жинд Ц.Манал, залуучуудын эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, эмэгтэйчүүдийн 63 кг-д У.Анужин нар хүрэл медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ