Ази тивийн АШТ-ээс өсвөр үеэс нэг, залуучуудаас 2 хүрэл медальтан тодорлоо

Боксын өсвөр үе болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотод болж Монголын боксчид 3 хүрэл медаль хүртлээ.


Тодруулбал, Азийн 21 орны 352 тамирчин оролцож буй тус тэмцээний залуучуудын 48 кг-д “Radiance” клубийн тамирчин, Нийслэлийн 7 дугаар сургуулийн сурагч О.Түвшинзаяа, 63 кг-д У.Анужин нар тус тус хүрэл медалийн эзэд болов. Иордан улсын Амман хотод зохион байгуулагдсан Залуучуудын  Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Нармадах, Э.Гаваа дасгалжуулагчтай RADIANCE клубын тамирчид хүч, ур чадвараа сорьсон байна.






Мөн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-д  Ж.Еркин дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Манал хүрэл медаль хүртсэн билээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ