Д.Киреевийг хөнөөсөн хэргийг шалгахыг НҮБ уриаллаа
"ОХУ-тай хийсэн хоёр дахь шатны хэлэлцээрт Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Денис Киреевийг хөнөөсөн хэргийг сайтар шалгах шаардлагатай" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэв. Өнгөрсөн баасан гарагт Украины БХЯ-наас Д.Киреевийг хөнөөснийг албан ёсоор зарласан билээ. "Киреевийг хөнөөсөн хэрэг Москва, Киевийн төлөөлөгчдийн хэлэлцээрт хэрхэн нөлөөлөх вэ?" гэсэн асуултад С.Дюжаррик "Надад ямар ч мэдээлэл алга. Гэхдээ үүнийг шалгах хэрэгтэй" хэмээн хариулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ