Оросын десантын командлагч амь үрэгдлээ

Украинд ОХУ-ын десантын дэд командлагч, дэд хурандаа Денис Глебов амь үрэгджээ. Түүнийг Рязань хотноо оршуулсан аж. Резанийн Агаарын десантын сургууль төгссөн түүнийг орон нутгийн эрх баригчид "баатарлагаар амь үрэгдсэн" гэж мэдээлж буй ч яг яаж амиа алдсаныг нь дурдсангүй. Юутай ч тэр Донбасс дахь тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн бололтой.           
     "Дэд хурандааг оршуулах ёслолд албаны олон хүнээс гадна цэргийнхэн ирсэн" гэж энэ талаарх мэдээнд дурджээ. Мөн "Дэд хурандаа Денис Глебов тусгай ажиллагааны үеэр эр зориг, баатарлаг байдал үзүүлж, эх орныхоо эрх ашгийг хамгаалах цэргийн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн" хэмээн онцолсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ