Цанын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт эхэллээ
“Насанд хүрэгчдийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах – 2022” тэмцээн өнөөдөр Бат-Өлзий суманд эхэллээ.
Тэмцээнд “Алдар”, “Хилчин” зэрэг спорт хороо, “Үндэсний цасан зам” холбоо болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн 60 гаруй тамирчид оролцож, Монголын цанын холбоо, Үндэсний олимпийн хорооноос төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээн цуваа гарааны болон буухиа тэмцээний төрлөөр явагдах бөгөөд мэргэжлийн бус үзүүлэх сургалт, үзэгч иргэдийн дунд цасны баяр болох юм.
Тэмцээний эхэнд аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймаг дахь Цанын холбооны тэргүүн А.Ишдорж “Бээжин-2022” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Бат-Өлзий сумын уугуул, ОУХМ Б.Ачбадрах болон эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул, одоо Бээжин хотноо эхэлж буй өвлийн XIII паралимпд оролцож яваа ОУХМ Ц.Дашдорж нарт 2-5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Мөн Монголын Үндэсний Олимпийн Хорооноос аймгийн Засаг дарга А.Ишдоржийг олимпийн хөдөдлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Олимпийн алдар” одонгоор шагналаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ