Камила Валиевагийн үзүүлбэр жүжигчин Алек Болдуиныг бишрүүлжээ

Оросын уран гулгагч, 15 настай Камила Валиевагийн Бээжингийн олимпоор үзүүлсэн гулгалт жүжигчин Алек Болдуиныг бишрүүлжээ.
Валиеваг багийн төрөлд ганцаарчилсан гулгалт үзүүлсний дараа Холливудын од жүжигчин Инстаграм хуудсандаа “Би олимпод дуртай. Яагаад гэвэл Камила шиг тамирчид, уран бүтээлчид бидэнд энэ дэлхийн гоо үзэсгэлэнг ганц хүний гүйцэтгэлээр харуулдаг. Дуу. Шүлэг. Уран зураг. Баярлалаа чамд, Камила Валиева. Чиний энэ дэлхийд өгсөн бэлгэнд чинь, зүрх зогсоом гоо үзэсгэлэнд чинь баярлалаа” гэж бичжээ.


БЭЭЖИН-2022:Камила Валиева уран гулгалтын багийн төрөлд хамгийн өндөр оноог  авчирлаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ