Уэльсийн хунтайжийн эхнэр коронавирусаар халдварлажээ

        Уэльсийн хунтайжийн эхнэр, Корнуоллын гүнгийн авхай Камилла нөхрийнхөө дараа коронавирусын халдвар авсан тухай Кларенс-хаус мэдээлэв. Хунтайж Чарльз хоёрдугаар сарын 10-нд COVID-19-ийн шинжилгээ өгсний хариу эерэг гарч, өөрийгөө тусгаарласан билээ. Харин Камиллагийн шинжилгээний хариу эхлээд сөрөг гарсан ба олон нийтийн арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцжээ. Халдварлахаасаа хоёр хоногийн өмнө хунтайж Чарльз хатан хаан хоёрдугаар Элизабеттэй уулзсан ч BBC-гийн эх сурвалжийн мэдээлснээр хатан хаанд өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Чарльз уг өвчнөөр хоёр дахиа, Камилла анх удаагаа халдварлажээ. Тэд 2021 оны эхээр ганц удаа коронавирусын эсрэг вакцин тариулсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ