Коронавирус туссан Японы гүнж эмнэлэгт хэвтэв
Японы эзэн хааны гэр бүлийнхний нэг, гүнж Йоко коронавирусаар халдварлаад эмнэлэгт хэвтжээ. Энэ талаар мягмар гарагт Японы эзэн хааны гэр бүлийн хэрэг эрхлэх газар мэдээллээ. 38 настай гүнж Йоко нь эзэн хаан Акихитогийн үеэл, 2012 онд таалал төгссөн хунтайж Томохитогийн хоёр дахь охин юм. Гүнжийн биеийн байдлын талаар мэдээлэл өгсөнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ